Багш нарт багшлах, эцэг эхчүүдэд мэдэх, хүүхдүүдэд хүүхэд байх боломж олгоё.

Arlington County School Board (Арлингтон Каунтигийн Сургуулийн Зөвлөл)-д Dr. James “Vell” Rives-ын төлөө саналаа өгөөрэй. 

Санал өгөх өдөр: 2022 оны 11 дүгээр сарын 8 

Сонгогчоор бүртгүүлэх эсвэл мэдээллээ шинэчлэх сүүлийн огноо: 2022 оны  10 дугаар сарын 17 https://vote.arlingtonva.us/Voter-Registration/Register-Vote 

Бүртгүүлэхэд тусламж хэрэгтэй бол DrRives@rivesforsb.com цахим хаягаар  хандана уу.  

Бүхнийг шинээр эхлүүлэх амаргүй байсан боловч дараах ажлуудыг заавал  хийх ёстой: 

Сургуулиудын хэвийн үйл ажиллагааг хангаснаар сурагчдын хичээлийн  хоцрогдлыг арилж, үе тэнгийнхэнтэйгээ харилцаагаа сэргээнэ – биечлэн. 

Чадварлаг багш нарыг тогтвортой ажиллуулж, тэдэнд болоод сурагчдад  ээлтэй орчин нөхцөлийг бий болгох. 

Эцэг эхчүүд болон асран хамгаалагч нарыг үр хүүхдүүдийнх нь сурлага  хүмүүжлийн мэдээ мэдээллээр тогтмол хангах. 

Доктор Райвесын тухай 

Анагаахын сургуулиа дүүргэснийхээ (M.D – хүний их эмч) дараа би дотрын  эмчээр дадлагажиж, эцэст нь Жон Хопкинсын эмнэлэгт сэтгэцийн резидент  эмчээр ажилласан билээ. Улмаар 1999 онд Арлингтонд нүүж ирснээсээ хойш  өсвөр насныхан болоод насанд хүрэгчдийн сэтгэцийн эрүүл мэндийн манаанд 

зогсох болсон. Түүнчлэн Жон Хопкинсын Их Сургууль болон Жоржтауны  Их Сургуулийн Анагаахын салбар сургуульд сэтгэцийн эрүүл мэндийн  чиглэлээр багшилж байсан туршлага надад бий. Харин одоо би Арлингтоны  улсын сургуулиудын Эрүүл мэндийн зөвлөлийн дэд даргаар ажиллаж байгаа.  Би эхнэр хоёр хүүхдийн хамтаар амьдардаг бөгөөд том нь Испани хэлний  гүнзгийрүүлсэн сургалт бүхий Уейкфилд ахлах сургуульд харин бага нь  Ганстон дунд сургуульд суралцдаг. Өмнө нь хүүхдүүд маань Абингтон,  Кларэмонт болон Хоффмэн-Бостоны бага сургуульд суралцаж байсан.  Сүүлийн 20 жилийн хугацаанд би хүүхэд болон насанд хүрэгчдийн найрал  дууны удирдаачаар ажиллахын зэрэгцээ сайн дурынхнаас бүрдсэн  Александриягийн Найрал Дууны Нийгэмлэгт дуулаач хийдэг. 

Хүний их эмч болоод сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжил туршлага маань  энэхүү эгзэгтэй цаг үед Зөвлөлд чамгүй хувь нэмэр оруулна гэдэгт би итгэж  байна.  

Мөн Сургуулийн Зөвлөлийн гишүүд хуулиараа нам бус байх ёстой гэдгийг  санах нь зүйтэй. Бие даан нэр дэвшигчийн хувьд би ямар нэгэн улс төрийн  намд харьяалагддаггүй ба аливаа ашиг сонирхлын бүлэгт өргүй билээ.  Иймээс би эцэг эхчүүд, багш нар болон сурагчдын төлөө зүтгэх болно.  

Доктор Райвесын хөндөх асуудлууд: 

Академик боловсрол: Цар тахлаас үүдсэн сурлагын хоцрогдлоос болж  Арлингтоны сургуулиуд шаардлагаа бууруулах ёсгүй. Харин ч сургалтаа  чанаржуулж, гэрийн даалгаврыг дүнгээр үнэлдэг болохын зэрэгцээ хэл, тоо  гэх мэт үндсэн хичээлд онцгой анхаарах хэрэгтэй. Мөн тусламж дэмжлэг  хэрэгтэй сурагч нэг бүрт хүрч үйлчлэх боломжийг хангахын төлөө би  ажиллана.  

Сэтгэцийн эрүүл мэнд: Эцэг эхчүүд, асран хамгаалагчид болон сурагчид  ялгаагүй цар тахлаас үүдэн сэтгэл санаа хямралд өртөх нь олон болсон.  Иймээс би шаардлагатай нөөц бололцоог уг сорилтыг шийдвэрлэхэд  төвлөрүүлэх ба бусад сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуудлуудыг нэг  бүрчлэн хөндөх болно. Түүнчлэн бид нар спортын тэмцээн, урлаг соёлын  арга хэмжээг зохион байгуулах замаар сургууль хоорондын харилцааг эргэн  сэргээх шаардлагатай. Мөн дасгал хөдөлгөөнийг идэвхжүүлэхийн тулд  биеийн тамирын хичээлд анхаарах нь зүйтэй.

Сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ улсын хэмжээнд цар тахал дэгдсэнээс  хойш сурагчдын дунд ихээхэн нэмэгдсэн төдийгүй тоо баримтаас харахад уг  асуудал Арлингтоныг тойроогүй нь тодорхой байдаг. Иймээс би сургуулиуд  дээр зохион байгуулдаг урьдчилан сэргийлэх сургалтын хажуугаар хар тамхи  хэрэглэдэг сурагчдын ирээдүйг өөрчлөх арга хэмжээг шийдэмгий  хэрэгжүүлнэ.  

Мэдээллийн технологи: Бид нар технологийн хэтэрсэн хэрэглээ эсвэл  хараат байдлыг бус харин ур чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тиймдээ ч би манай хөтөлбөрүүдэд шургалсан технологийн компаниудын маркетинг,  мэдээлэл цуглуулах үйл явцтай тэмцэх болно. 

Аюулгүй байдал: Одоогийн зөвлөл иргэдээс багагүй талархал хүлээгээд  байсан Сургуулийн цагдаагийн албыг татан буулгасан байдаг. Мөн тухайн  албаны ажил үүргийн гүйцэтгэлийн үнэлгээ ч бүрэн гараагүй байсан гэдгийг  дурдах нь зүйтэй. Тэгээд ч багш нар цагдаа биш учраас Арлингтоны  цагдаагийн газартай гэрээгээ дахин шинэчилж, шаардлагатай сургуулиуд  дээр мэргэжлийн цагдаа нарыг дахин томилох хэрэгтэй.  

Хүмүүжил: Сурагчдыг хөөх эсвэл яллахын оронд сургууль дээр түр  саатуулах болон хүүхдийн хорихоос зайлсхийх аргачлалуудыг илүүтэй хэрэгжүүлэх болно.  

Нөөц бололцоог зохистой хуваарилах: Ил тод байдал, шударга хуваарилалтын төлөө дуугарах нам бус дуу хоолой бидэнд дутагдаж байна.  Хуучирч муудсан барилга, дэд бүтцийг шинэчлэх ажил удаашралтай байгаа  нь өртөг ихтэй шинэ төслүүдээс ихээхэн хамааралтай. Мөн би захиргаа  удирдлагын бүтцийг чанаржуулж, багшийн орон тоог нэмэгдүүлнэ.  

Хүний нөөцийн тогтвортой байдал: Дан ганц өрсөлдөхүйц цалин  урамшуулал хангалтгүй. Харин эерэг орчин нөхцөл, утга учир бүхий ажил  үүрэг чухал бөгөөд энэ бүхнийг дээрх хүчин зүйлс бий болгох болно! 

Paid for and authorized by Rives for Arlington School Board. 

Арлингтоны Сургуулийн Зөвлөлд нэр дэвшигч Райвес хүлээн зөвшөөрч,  санхүүжүүлэв.